“Confession of economic hitman”

2012 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ZeS

“Confession of economic hitman”

Дэлхий глобалчлагдаж байна, улс орны хэл, соёлын ялгаа үнэхээр байх хэрэгтэй юу? Учир нь бид нэг л дэлхий дээр амьдарч байна гэж ярих хүмүүс олонтоо таардаг. Нийгэм бүхэлдээ ийм хандлагатай болж байгаа юу гэвэл үгүй гэхдээ ийм бодол оюундаа тээж явдаг хүн эх орноо хайрлах уу эсвэл өөрийн хар толгойгоо хайрлах уу гэдэг нь эргэлзээтэй.

Монгол хүн бүрт тэртээ хэдэн зуун жилийн өмнөөс цусанд нь шингэсэн үндэсний язгуур үзэл гэгч зүйл байдаг нь өөр хаана ч үл давтагдах үзэл, эх орон, бусад үнэт зүйлсийг хамгаалж дархлаажуулах эм болж байдаг.

Улс орныг захирч толгойнд ажиллаж байдаг нэр бүхий гишүүдийн дунд энэхүү дархлаа нь суларсан эсвэл огт байдаггүй хэсгийн ачаар Монгол оронд эдийн засгийн алуурчдын гарт их чимээ шуугиантайгаар орж эхлээд байгаа нь хуучин ерөнхийлөгчийн очил “Оюутолгойг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээ, Тавантолгойд ил далд аргаар шургалан вагон вагоноор нүүрс гаргаж, уул уурхайн мөнгө халаасалж буй өнөөгийн эрх баригчидын луйврыг шалга” гэх, Монгол улсад 10 жил ажилласан Алтан дорнод компанийн эзэн С.В.Паушок Монголд дахин бизнес эрхлэх хүсэлтэй байгаа, учир нь монгол татварын таатай нөхцөлтэй тиймдээ ч зарим нэг бизнесментэй хамтран ажиллах санал тависан”- /өнөөдөр сонин 12.04.16/ гэх зэргээс харахад ажиглагдаж байна.

Глобал корпорациуд хаа сайгүй засгийн газрын бодлогод нөлөөлж байдаг. Жишээ нь зээл тусламж өглөө гэж бодоход тэр ажлыг гүйцэтгэж тэндээс ашиг олох боломжийг том корпорациуд өөртөө бий болгож байдаг гэдэг нь бол илэрхий. Тендэр зарлалаа гэхэд яг л засгийн газрыг лоббидож авдагтай адилхан АНУ Монголд эрчим хүч хөгжүүлэх томоохон зээл өгөхөд авдаг эцсийн дүндээ АНУ л хождог гэх зэрэг гэхдээ үүнээс болоод улс орноор дүүрэн эдийн засгийн алуурчид үүрлэчихлээ барууныхантай харьцах л юм бол шулуулж мөлжүүлнэ гэвэл бас худлаа.

Гэтэл сүүлийн 50 жилийн үр дүнг харахад Солонгос, Япон нь барууны тусламж, технологийн нууцыг судалж авсан улсууд илүү хөгжсөн байгаа юм. Энэ их эх оронч үзэл, эдийн засгийн алуурчид гэх шуугианы цаана улс төр хийх гэсэн бодол байж болох эсвэл муугаар бодоход хөршүүд буюу Орос, Хятадуудын явуулга байж болох л асуудал.

Гадаадын хөрөнгө оруулалт

2012 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ZeS

Улс орноо хөгжүүлэхэд хөрөнгө хэрэгтэй. Тэр нь дотроосоо хүрэлцэхгүй бол гадаадаас татна Ялангуяа буурай хөгжилтэй орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө өрсөлддөг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад технологийн болон удирдлагын мэдлэг, туршлага орж ирдэг.

Тэгэхдээ хөрөнгө оруулалт гэдэг нь хүний хөрөнгийг аваад өөрийн хөрөнгөө өгч буй учир тун ухаалаг хандах хэрэгтэй асуудал мөн.Нэг үгээр ямар үнээр, юу авч байгаагаа сайн ойлгох шаардлагатай. Улс орон хамаг хөрөнгөө, түүний дотор тусгаар тогтнолоо тавиад туучихгүйн тулд гадаадын хөрөнгийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй салбартаа татаж, хүмүүсээ сургаж, гадаад зах зээлийн мэдлэгтэй болгоод цаашилбал өөрсдөө хийж бүтээн, олон улсын зах зээл дээр гарах нь гадаадаас хөрөнгө татахын гол зорилго болж байгаа юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх нь алсын хараа, тууштай бодлого, нарийн ухаан шаардсан томоохон урлаг болоод байх шиг байгаа юм.

Хятадууд 100 гаруй жилийн өмнө үүнийг ойлгосон
мэт санагдана.

Шандунийг Германы, Хонконгийг Английн, Макаог Португалийн хөрөнгөөр хөгжүүлэн, эдийн засгийн томоохон тоглогч болгуулчихаад ээлж дараалан буцаагаад авчихсан. Баварийн немцүүд Циндао нэртэй загасчдын тосгоныг 100 жилийн өмнөөс Герман архитектуртай гоёмсог хот болгож, эх газрын гүнд орших Жинань хотод төмөрлөгийн үйлдвэр байгуулан, анхны төмөр зам тавиулж, үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтын стандартыг өөрсдөөр нь оруулуулсан байна.Тэгээд Баварийнхаа алдарт шар айрагны үйлдвэрийг байгуулсан нь эдүгээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг "Циндао" брэнд болжээ.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих үеэсээ л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн таатай, тогтвортой нөхцөл бүрдүүлэн, урамшуулж ирсний дүнд эдүгээ дэлхийн 100 гаруй орноос 6.0 тэрбум ам.долларын хөрөнгө татжээ. (ГХОГХА-гийн мэдээ) Гэ
хдээ энэ хөрөнгийн гуравны хоёр нь уул уурхайн салбарт, үлдсэний хагас нь л худалдаа, нийтийн хоолны салбарт байгаа нь нэг онцлог. Энэ бол гадаадын хөрөнгө Монголд уул уурхайн салбарт ашиг олохын төлөө орж ирсэн гэсэн үг.

Уул уурхайн салбар хамгийн олон ажлын байр бий болгодог салбар биш
юм үүнийг багш хэлж байсан. ГЭТЭЛ Энэ салбар онцгой хөгжсөн Австралид ажиллах хүчний хоёр хувь нь тухайн салбарт ажилладаг. Монголд ч гэсэн ажлын байрны асуудлыг ганц уул уурхай шийдэхгүй тул бид эдийн засгийн бусад салбаруудыг ашигт малтмалаасаа олж буй орлогодоо тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Дотоодын зах зээл бага учир гадаад зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд бидэнд ахиад л гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болох болно.

Сүүлийн 20 жилийн туршлагаа эргэн харж гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөж, бодит байдалд дүгнэлт хийж, шаардлагатай зарим арга хэмжээг даруйхан авахгүй бол иргэдийн дотор гадаадын хөрөнгө оруулалтад дургүйцэх, хөгжлийн өгөөж тэгш биш байгаагийн гол буруутан нь гадаадын хөрөнгө оруулагчид мэт ойлгох хандлага бий болж байна.

Үүний нэг жишээ тайлбар болгож УИХ О. Чулуунбатын тайлбарыг танилцуулая.

Уул уурхайн төслийн өмчлөгч гэхээр гадаадын хөрөнгө оруулагч нь олсон ашиг орлогоо тэр чигээр нь гадагшаа гараад явчихдаг юм уу  гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Орос, Монголын хамтарсан компани. 51 хувь нь Монголын Засгийн газрын өмч, 49 хувь нь ОХУ-ын өмч. Хуввь эзэмшлийг нь харахаар 49 хувь гэхээр ихэнх ашиг орлогыг оросууд аваад явчихаж байгаа юм шиг харагдана. Гэтэл үнэн хэрэгтэй тийм биш юм.

Сүүлийн гурван жилд жилдээ нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гадагш гаргаж орлого олсон байдаг. Ингээд Монгол Оросын Засгийн газар хоорондын хуваасан ашиг нь жил бүр 50, 50 сая ам.доллар хүрэхтэй үгүйтэй цэвэр ашиг хүртсэн байдаг. Цааш үлдсэн 900 сая ам.долларыг нь монголчууд эх орондоо шингээсэн байдаг. Татвар, тээвэр, түлш, цахилгаан, хүнс,  барилгын ажил, цалин, дээр нь дарга нарын шахааны бизнес гэсээр монголчуудад шингэсэн байна. Нийт орлогынх нь 90 хувь Монголд үлдэж байна гэхээр 51, 49 хувийн эзэмшил байна гэдэг энэ том үйлдвэр дээр ач холбогдол нь бага болчихож байгаа юм. 49 хувь нь оросуудынх байна тэд хамаг ашиг орлогыг зөөчихлөө гэж хардаад зогсооё гэвэл зогсоож болно. Ингэсэн тохиолдолд 90 хувийн ашгаа эх орондоо үлдээх байсныг алдаж байна.

Асуудлын гол нь гадаадын хөрөнгө оруулагчдадаа биш, дотоодын хууль дүрэм тогтвортой биш, ойлгомжгүй, түүнийгээ хэрэгжүүлэн мөрдүүлж чаддаггүй, улс, орон нутгийн бүх түвшний төр засгийн удирдлагын чадвар, ухамсар тааруухан байгаатай холбоотой юм боловуу гэсэн ойлголт гарч байна.


Хуулийн өөрчлөлт үйлчилдэггүй тусгай орчинтой, монополь эрхтэй компаниуд бий болж байгаа Энэ хэлбэр нь тусгай эрх олгодог төр захиргааны ажилтнууд улстөрчдөд л ашигтай болохоос нийт иргэдийн ашиг сонирхолд огт нийцэхгүй байна.

Хахуулиар тэжээгдсэн манай төрийн түшээдээс болоод гадаадын хөрөнгө оруулалтын нэр хүнд унасаар байна.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгцээтэй салбартаа татан оруулж, ухаалаг удирдаж чадвал үсрэнгүй хөгжлийн суурийг тавих боломжтой байх Эсрэгээрээ бол гадаадынхан буруудаж, тэднийг үзэн ядагчид болон дараа нь хоорондоо яс үндэс, аймаг сумаараа ялгаран байлдах байдал гаргахгүйн тулд зөв бодлого зөв хөрөнгө оруулалтыг зөв салбарт нь оруулах нь чухал юм.

2011 4 -18нд Төслийн үндсэн агуулга нь стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээг хувьцаа эзэмших эрхээр нь хязгаарлахад чиглэж байна. Учир нь өнөөдөр мөрдөж буй Монгол Улсын аль ч хуульд стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагч эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт хийж, зохицуулсан заалт байдаггүй аж

ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк санхүү, төмөр зам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл  зэрэг нийт 16 салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг зааж өгөхөөр тусгажээ.

БНХАУ нийт 40 салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарладаг бол Австрали улс гадаадын хөрөнгө оруулалтыг хянах байгууллагыг бие даан байгуулсан байдаг

Нөлөөлөл:

Францын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Арева”, Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Шинхуа”, ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг  өнөөдрийн байдлаар Монгол Улсын стратегийн гэх тодотголтой салбарт үйл ажиллагаа явуулж буй

2012 оны 5-р сарын 18, Баасан гариг

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод дагалдах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Стратегийн ач холбогдол салбар гэдэгт ашигт малтмал, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог багтааж байгаа бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн  нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хүртэл байх бөгөөд илүү гарах тохиолдолд, түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх

Дээрх хууль Үндэсний аж ахуйн нэгж гэдгийг Монгол Улсын иргэн үүсгэн байгуулсан, татвар төлдөг, 50-иас доошгүй хувийг нь Монгол Улсын иргэн эзэмшдэг байх хэмээн тодотгожээ

Нарны энерги, зай хураагуур

ЁХарьцангуй давуу тал улс үндэснүүд хоорондоо худалдаа хийх үндсэн шалтгаан болдог. Харьцангуй давуу талд тулгуурласан худалдаа явагдах суурь нь алдагдсан боломжийн зардал улсуудын хооронд ялгаатай байгаа явдал юм.

Харьцангуй давуу талт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд илүү нөөцийг хуваарилсан улсууд бараа, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж чаддаг.

ЁӨнөө үед байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэлхий даяар эрмэлзэж байна.
ЁСэргээгдэх эрчим хүчний, эх үүсвэрийг бий болгох.

Улс орон эдийн засгаа өсгөх гол хүчин зүйл бол экспорт байдаг.

Иймд улс хөрөнгө оруулалтыг дотоодын зах зээлийг олон улсын зах зээл рүү чиглэсэн байх хэрэгтэй.

Экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа олон улсын зах зээл рүү чиглүүлэхийн тулд:

Орчин үеийн технологийн ололтыг нэвтрүүлэх хэрэгтэй болдог
Экспортыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн орны харьцангуй давуу талд түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой.
Гэхдээ экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг өсгөхөд энэ “харьцангуй давуу тал” бус харин энэ “давуу тал”-ыг “өрсөлдөх чадвар” болгох нь чухал.

Жиш: слайд учир жижиг хэсгийг орууллаа. 

Бизнесийн ёс зvй

2012 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ZeS

Баруун гар-Ёс суртахууны хууль /жам ёсны хууль-цаанаасаа заяагдсан,хэн нэгэн зохиогоогүй – Байгалийн хуультай холбоотой/
Зүүн гар – Эрх зүйн хууль
Ёс суртахууны зарчим хэм хэмжээг, хүн сайн дураараа хүн хүсэл зоригоороо хэрэгжүүлж байдаг. 
Бизнесийн ёс зүй 
Биз ёс зүй гэдэг бол ерөнхйи ёс зүйн салбар ба мэргэжлийн ёс зүй юм. Хэрэглээний ёс зүй юм. Биз-н ёс зүй бол эз, эрх зүй, нийгмийн хийгээд удирдлагын судлан, маркетинг мененжмэнт зэрэг ШУ мэдлэгийн тогтолцоонд тулгуурлан хөгжиж 70 80 –д онд АНУд үүссэн. 
Судлагдахуун гэдэг утгаараа ёс суртахуун нь түрүүлж үүссэн гэнээ. 
Бизнесийн ёс зүйн зорилго:
1 Биз эрхлэгч хүн биз-н байгууллага нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг судлахад оршино. 
2 Нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвар төлөвшүүлнэ. 
3 Бизнесийн байгууллагынхан, биз эрхлэгчийн үүрэг хариуцлага эрх нэгдлийг хангах зорилготой. 
Үүргээ хүлээгээд хэрэгжүүлэх чадвраыг хариуцалга гэнэ энэ эрхтэй салшгүй холбоотой. 
4 Биз эрхлэгчид тавигдах шаардлага ёс суртахуун хэм хэмжээг тодорхойлно. 

5 Биз ёс суртахууны хэм хэмжээг бизнес эрхлэгчдэд төлөвшүүлэх зорилго тавигдана. 

Бизнесийн ёс зүйг судлах хэрэгцээ шаардлага
1 Хэрэглэгчдийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын тулд.
2 Нийгмийн орчныг эрүүл байлгана.
3 Бизнесийн үйл ажиллгааг үр ашигай ёс ёуртахнуунлагаар удирдана.
4 Байгалд халгүй чадвал ээлтэй бизнес хөгжүүлэхийн тулд
5 хүмүүст нийгэмд бизнесийн үйл ажиллагаагаар үйлчлэхийн тулд

Бизнесийн нийгмийн хариуцлага
Үндсэн 2 үзэл баримтлал байдаг:
1 Бизнесийн байгууллага олсон нэмүү ашгийн хэмжээгээр нийгмийн хариуцлага хүлээнэ.
2 Дээр дурьдсан Эдийн засгийн шинжтэй хариуцлага хүлээхээс гадна, нийгмийн шинжтэй хариуцлага, ажиллагсадын , хэрэглэгчдийн өмнө бүхэлд нь хариуцлага хүлээнэ.
Бизнесийн нийгмийн хариуцлага гэдэг нь явуллаж буй үйл ажиллагаа, эзэлж буй эрх мэдэл хийж буй ажил үйлчилгээнийхээ үр дүнгийн төлөө хамт олон улс орон нийгмийнхээ өмнө бизнесийн байгууллага бизнес эрхлэгчийн үүрэг хүлээн, түүнийгээ хүлээх чадвар юм.


Бизнесийн ёс зүйн шаардлага
Гол болон бусад шаардлага
Гол шаардлага:
Бизнесийн байгууллага, биз эрхлэгч хүн бүр нийгмийн өмнө хариуцлага хүлээх энэ шаардлага юм.
Бусад шаардлага:
Үйлчлүүлэгчид, хэрэглэгчид бусад харилагчидтай харилцаааны хэм хэмжээг схиж харилцах
Биз-н үйл ажиллагааны явцад тулгарах аливаа асуудалд цэгцтэй системтэй, цогцоор суртахуунлаг хандах
Бизнесийн үйл ажиллагаанд Эдийн засаг, улс төр суртахуун гоо зүйн нэгдлийг хангах


Бизнесийн ёс зүйн зарчмууд
Бизнес эрхлэгчдийн нйигмийн хариуцлагыг дээшлүүлэн
Ил тод шудрага арга замаар өрсөлдөх нөхцлыг бий болгох
Жижиг дунд том биз-н хамтын ажиллагааг хөгжүүлэх
Хэрэглэгчдын эрх ашгийг дээдлэх зарчим
Байгаль орчинтой зүйтэй бизнес эрхлэх 

ЁССУРТАХУУНЫ ТУХАЙ

Ёс суртахуун гэж заавал мөрддөг. Бие авч явдаг зохистой хэв хэмжээ юм.

Ойлголтууд сайн муугийн тухай ойлголт.

Үүрэг хариуцлага, аз жаргал
Хэмжээ – тусгай Шаардлага – Ерөнхий

Эдийн засгийн шинжтэй хариуцлага хүлээхээс гадна нийгмийн шинжтэй хариуцлагыг ажиллагчдынхаа хэрэглэгчдийн нийгмийн өмнө бүхэлд нь хүлээх ёстой.

Бизнесийн нийгмийн хариуцлага гэдэг нь явуулж буй үйл ажиллагаа эдэлж буй эрх мэдэл хийж буй ажил үйлчилгээнийхээ үр дүнгийн төлөө хамт олон, улс орон, нийгмийнхээ өмнө, бизнес эрхлэгчийн үүрэг хүлээх, түүнийгээ хариуцах чадвар юм.

Бизнесийн нийгмийн хариуцлага төлөвшсөн үе шат

1 үе шат: Цаг хугацааны хувьд 2000 гаруй жилийн өмнө эртний Грекийн Худалдаачид олон улс газар худалдаа хийдэг байсан. Энэ үед эдгээр хүмүүсийг сөрөгөөр хүлээн авдаг байж. Боолын зиндаад хүлээн авдаг.

2 үе шат: 900-1500 он дундад зууны үе шашны нөлөө их болсон үед лам нарын нөлөө их болсон тэдгээр нь бизнес эрхлэгчдийг тоож үздэггүй байсан. Хүндлэл тэнд үл үзүүлдэг байжээ

3 үе шат: 1500- 1800 он европт, өрнөдийн оронд католик шашны нөлөө багассан. Үүнтэй зэрэгцээд худалдаачид дунд боловсролтой, хөрөнгө мөнгөтэй хүмүүс нэмэгдэж тэдгээрт хүндлэл үзүүлэх болжээ. Дээд зиндааны язгууртанд тооцож нийгмийн өмнө хүлээн хариуцлага нь нэмэгдэж ирсэн.
1830-1930 аж үйлдвэржилтын үе том том үйлдвэр бий болсон. Англиас бусад бүх орон язгууртанд хүлээн зөвшөөрч байсан.
Нийгмийн хариуцлагын үг дугарч ярьж эхлэсэн.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж ажил хэрэгч хүмүүсийн мэдлэг чадвар дээшилсэн, үйлдвэрлэлийн чанар сайжирсан.


4 үе шат: 1800-1930 аад он. Аж үйлдвэржилтын үе үйлдвэрийн газрууд олноороо байгуулагдаж дээд зиндаанд оруулсан. Бизнесийн нийгмийн хариуцлагын ойлголт бий болж ярьж эхэлсэн. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж ажил хэрэгч хүмүүийн мэдлэг чадвар нэмэгдсэн, ажил үйлчилгээ сайжирсан.

5 дахь үе шат: 1930 онос хойш Эдийн засгийн хямралын үед 1 Бизнес эрхлэгчид н/х их хүлээсэн. ЗГ.с анхаарал тавьж үргэлж анхаарлыг нэмэгдүүлж ирсэн.2 Бизнес байгуулагуудын талаар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг болсон. 3 Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхийн актуудыг гаргаж мөрдөх болсон.
Эх зүйн хууль тогтоомжуудыг зөрчсөн тохиолдолд хүн өөрөө хариуцлага тооцно, байгаль хөнөөхгүй байх.
Хэрэглэгчдийн өмнө хүлээх хариуцлага бизнесийн аливаа байгууллагын оршин тогтнох үндэс юм. Ийм Философитой болсон.

1960-70оны эхээр Өрнөдийн орнуудад Хэрэглэгчдийн эрх ашгийг хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөдөлгөөнүүд олноор гарч эхлэсэн байна. Энэ нь бизнесийн байгууллагуудын н/х биелүүлэх явдал нь зөвхөн нэг улс орны хүрээнд төдийгүй улмаар улс дамнасан байдлаар Тухайлбал үндэстэн дамнасан корпорациар илэрхийлэх болжээ.

Бизнесийн н/х-ийн зарчимууд
1.р зарчим: Бизнесийн шудрага байлгах - хэрэгцээг нь шудрагаар хангах
2.р зарчим: Энэрэнгүй байх – хэрэглэгчдээ хайрлах.
3.р зарчим: Бизнесийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа хүлээх
4.р зарчим: Захирах захирагдах ёс
5.р зарчим: Нийгмийг хөгжүүлэгч – Улс орны эдийн засгийн өсөлт хангах – Боловсрол,Соёлыг дэмжинэ.
6.р зарчим: Шинжлэх ухааны мэдлэгт суурилсан байна.

Глобал компакт зарчим.
Кофи Анан санаачилсан.
9 зарчим нь бизнесийн байгууллагын ёс суртахуун н/х хэмжүүр:
Хүний эрхийн хүрээнд хэрэгжүүлэх зарчим
1.р зарчим: Хүний эрхийн хэм хэмжээг хүндэтгэх ,Бизнесийн хүрээнд хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх
2.р зарчим: Үйлдвэрчний байгууллага нэгдэх, Хамтын гэрээ байгууллагын эрхийг хүлээн зөвшөөрөх, заавал болон албадлагын хөдөлмөрийг устгах, Хөдөлмөрийн ялгаварлахын эсрэг
3.р зарчим: Байгаль орчинд хайр гамтай хандах, Байгалиа хамгаалах санаачлага гаргах, Байгаль орчинд халгүй технологийг хөгжүүлж түгээх

Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага

Дараах зарчмуудыг байгуулна:
1.Сахилга батыг баримтлана-> Хөдөлмөрийн сахилга гэдэг нь хөдөлмөрийн дотоод Дэг журмыг сахих, Эрхэлсэн ажилдаа бүтээлчээр хандах, Чанарыг эрхэмлэх, Ажлын цагыг үр бүтээлтэй ашиглах явдал юм.
Хөдөлмөрийн сахилгыг зөрчих шалтгаан: Байгууллагын зохион байгууллалтаас болж зөрчинө. Ажилтнаас өөрөөс нь болж зөрчигдөнө. Удирдлагын арга барилын тогтолцоо дутмагаас болж.
Технологийн сахилга: Үйлчилгээний явцад үйлдвэрллийн явцад дамжлага бүрт зохих ёстой арга зүйгээр нь явахыг хэлнэ.
Санхүүгийн сахилга:
2. Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах.
3. Сонирхол нийцүүлэх
4. Нийгмийг хөгжүүлэх хүчин зүйлс
5. Авилга, шудрага бус өрсөлдөөн ашиг сонирхлын зөрчлөөс ангид явуулах
6. Ам ажлын нэгдлийг хангах
7. Бизнесийг ёс суртахуунлаг
8. Байгальтай зөв харицах, Нөхөн сэргээх
9. Ажиллагсдын эрүүл мэнд, сургаж мэргэшүүлэх, Аюулгүй
10. Хувьцаа эзэмшигчдийн сонирхолыг хангах
11. Бизнесийг системтэй хөтлөх
12. Бизнесийн энэрэнгүй орчин. Гадаад болон дотоод

Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээ

Хүрээ: ажиллагчид, харилцагч түнш, хэрэглэгчид,
Нийгмийн хариуцлагын хэлбэрүүд:

1.Ажиллагчид, ажиллагсадын өмнө хүлээх үүрэг хариуцлага: ая тухтай, аюулгүй байдал, Ажлын хөлсийг зохих цаг хугацаанд нь бүрэн олгоно.Ажил амралтын горимыг баримтлах.

2.Хэрэглэгчид: хэрэгцээ шаардлага хангасан үйлдвэрлэл явуулна. Үнэн зөв мэдээлэл гаргана. Чанрын стандартыг баримтлах








SWOT - свот анализ.

2011 оны 12-р сарын 26 Нийтэлсэн ZeS

Свот анализ хялбар аргаар тайлбарлая.

Нэгэн эр өөртөө свот анализ хийжээ.


Давуу тал бол миний эхнэр.

Сул тал бол хөршийн эхнэр.

Хөршийг явахад Боломж гарна.

Намайг явахад Аюул ирнэ.

 Дэлгэрэнгүй»

Одоогийн байдлаар сонгогдсон бие даалтын сэдвүүдийг доор тавилаа. Бусад нь сонгосон сэдвээ сэтгэгдэл дээр үлдээгээрэй.

Ishikawa of fishbone diagramm – Оюунчимэг

Quality Circle  - Оргилмаа

ISO standard      - Энхтайван

CRM – Батцэнгэл

 Дэлгэрэнгүй»

Санхүү бүртгэлийн бодлого дасгал - 2

2011 оны 04-р сарын 06 Нийтэлсэн ZeS

Солонго болон бусад нөхдийн ачаар олж авсан нэмэгдэл хэдэн бодлого орууллаа. /* 4-09нд хураалгаж өгөх нэмэлт бодлогууд */

Татаж авах холбоос
 Дэлгэрэнгүй»

Оюутны мэдээллийн систем - ife

2011 оны 03-р сарын 13 Нийтэлсэн ZeS
Оюунтны мэдээллийн системд бид бүхэн нэвтрэх эрхтэй болсон байна. infosys.ife.edu.mn гэсэн хаягаар орж Дэлгэрэнгүй»

Эрхлэх бизнесээ шийдэх нь

2011 оны 02-р сарын 07 Нийтэлсэн ZeS

Товч:

-Бизнес амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар 
-Алхам алхамаар хэрэгжүүлэх арга барил
-Стратеги сонгох
-Анхаарах асуудлууд
-Шаардлагатай үйл ажиллагаа

 Дэлгэрэнгүй»
Ихэнх хүмүүсийн хувьд бизнес эрхэлж эхлэх нь амжилтад хүрэх боломжууд даллан дуудаж шинэ шинэ ажилд хүчээ сорих эрмэлзэл дүүрэн үе байдаг. Энэ нь бас олон олон алдаа хийх үе юм. Дэлгэрэнгүй»

Бизнесийн шинэлэг санаа

2011 оны 02-р сарын 07 Нийтэлсэн ZeS
Улс орон хөгжиж байгаа одоо цагт хүмүүсийн хэрэглээ, хэрэгцээ, шаардлага улам өөрчлөгдөн нэмэгдсээр байгаа билээ. Үүнтэй уялдан шинэ үйлдэл, үйлчилгээ төрөн гарсаар байна Дэлгэрэнгүй»

 Дэлгэрэнгүй»

Компьютерийн хэрэглээ хичээлийн бие даалт.

2010 оны 11-р сарын 28 Нийтэлсэн ZeS

Компьютерийн хэрэглээ хичээлийн бие даалтийн заавар болон материалыг орууллаа. Яаж хийх нь заавар гэсэн файл дотор бий. 

Жич: Хэмжээ домжоо нь том учир мэйлээр илгээх боломжгүй юм байна. Доорх линкээс татаад аваарай./Нэрсийн ардах дугаар нь баазын дугаар болно./

 Дэлгэрэнгүй»

Сагсан бөмбөгийн тэмцээн.

2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн ZeS

Бэртэл гэмтэл/s14-н/:

 санхүүгийн ангийн тоглогчид цохиулж хананы плакат болж өвдөгний тойгоо цуулсан.

Энхтүвшин бөгсрүүгээ нэг өшиглүүлсэн. 

 Дэлгэрэнгүй»

Бүгдээрээ курсын ажлынхаа сэдвийг өгөөрэй.

 Дэлгэрэнгүй»
 
Powered by Blogger | Downloaded from free website templates